Нүдний будалт Бүйлс хэлбэрийн нүд хамгийн төгс хэлбэртэйд тооцогддог. Тиймээс нүдээ будахдаа өнгөний гайхамшгийг ашиглан нүдээ бүйлс хэлбэртэй болгоорой.
Тень:
Дараагийн алхам бол нүдээ тениэр сүүдэрлэх.
1. Эхлээд нүдний дотор булангаас гаднах булан хүртэл суурь өнгөө тавина.
2. Хэрэв нүдээ тодруулах шаардлагатай бол давхраа хүртлээ гүн өнгөөр сүүдэрлээрэй.
3. Харин хөмсөгний яс хүртэл цайвар өнгөөр будна. Энэ нь таны нүдийг том харагдуулдаг.
Өнгөө сонгохдоо ямагт гарынхаа ар хэсэгт түрхэж шалгадаг. Тень гүнээс цайвар луу ууссан 3-4 өнгө байвал зохимжтой. Ингэхдээ цайвар өнгө аливааг тодруулж, бараан өнгө хүнхэр харагдуулдаг гэдгийг санаарай.
Friday, April 1, 2011
Нүүрээ зөв будацгаая
Тэгээд ямар гоо засалчид хандах, нүүр царайгаа яавал гоё будах тухай элдэв мэдээллийг идэвхтэй хайж эхэлдэг.
Таны нүүр, царай ямар ч хэлбэртэй байсан нүднийхээ эргэн тойрон болон духны гол хэсэгт цайвар өнгийн тень тавих нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ арга нүүрний элдэв өөг дардаг юм байна.
Гэхдээ тухайн царайны хэлбэрээс хамаарч бага зэргийн ялгаа гарна. Жишээлбэл таны царайны төрх дугуй бол эхний ээлжинд зөвхөн нүдний хэсгийг цайруулж будна. Үүнд цайвар өнгийн тень, харандаа хэрэглэх нь тустай. Хүмүүсийн нийтлэг төрхөөр жишээлэн дараах гурван будалтын талаар товч өгүүлье.

Subscribe to:
Posts (Atom)