Будалтанд орчны гэрэлтүүлэг маш чухал үүрэг гүйцэтгэх ба нүүрний янз бүрийн дүрслэлийг бий болгоно. Гэрэлтүүлэг нь хүнийг үзэмжтэй болгоход зайлшгүй чухал нөхцөл юм. Юуны өмнө гэрлийн өнгө илүү ач холбогдолтой. Тухайлбал ягаан ба хүрэвтэр өнгө нь цайвар арьсыг ногоон хөх болгон харагдуулна. Цэнхэр бүрхүүл нь төрөлхийн гоо сайхан дутагдлыг улам тодруулна.
Нарны гэрэл нь нүүрийг танигдашгүй өөр болгож, арьсны муу талыг тодруулна. Эгц биш гэрэлтэх нь сүүдэр ба гэрлийн ялгааг багасгаж өгдөг.
Сүүдэргүй дан гэрэл нь нүүрний дүрийг хавтгай болгох боловч өтгөн сүүдэр нь муухай харагдуулна. Ийм учраас өрөөгөө шууд ба шууд бус гэрлээр гэрэлтүүлвэл сайн.
Нүүрээ гоё сайхан харагдуулахын тулд эхлээд нүүрээ цэвэрлэгчингэнээр сайтар угааж цэвэрлээд тосоор / чийгшүүлэгчтэй бол бүр сайн / зөөлрүүлнэ. Дараа нь суурь өнгийн будгаа нимгэн түрхэнэ. Гэхдээ ажил мэргэжлийн онцлог, нас, өмсөж эдэлж буй хувцасны зохиомж, улирал, цаг агаарын хувьсал зэргийг байнга харгалзаж үзэх хэрэгтэй.
Жижиг ширхэгтэй сайн ингэсэг нь бороо хур салхинд ч арилахгүй. Настай эмэгтэйчүүд ялангуяа цайвар үстэй бол бүдэг өнгийн энгэсэг илүү тохирно. Хэрвээ цагаан арьстай эмэгтэйчүүд нь ягаан өнгө, бор арьстай бол үндсэн шаргал өнгийг сонгож авах хэрэгтэй. Бүдэг өнгийн үстэй эмэгтэйчүүд шар зосон өнгө, шар арьстай эмэгтэйчүүд зааны ясан өнгө, сувдан өнгө нь онцгой сайхан зохино. Харин борлосон арьсанд тод хар өнгийн энгэсэг тавиарай.
Хацраа яаж будсанаар нүүрнийхээ хэлбэрийг дураараа өөрчилж болно. Жишээлбэл: хэрвээ таны шанаа овгор бол нүүрнийхээ зөвхөн хотгор хэсгийг будах хэрэгтэй. Дугуй нүүртэй хүн чамархайнаасаа шанаагаа дагуулан хамар руугаа будвал туранхай болж харагдана. Хэтэрхий туранхай гонзгой нүүрэнд хацраа гэхдээ хамартаа биш чамархайндаа ойр будах хэрэгтэй.
Маш нарийн , хар биш хөмсөгтэй бол түүний төрөлхийн ургалтын чиглэлд жишүү шугамаар харандаагаар зурж будаж болно.
Өргөн хөмсөг нь нүүрийг богиносгон , өргөн болгодог бол дунд эргэм насны эмэгтэйчүүд нарийхан, хөмсөгний шугамыг дээшлүүлэх мэт засаж будсан хөмсөг зохимжтой.
Хөмсөгтөө бага хэмжээний тос түрхэж, сойзоор самнаад зориулалтын харандаагаар хөнгөн маягаар будна. Харандаанаас гана хөмсгөнд зориулсан хурдан хатдаг тусгай будгийг бийрээр түрхэж болно. Хөмсөг доогуураа цайвар / тод цэнхэр буюу тод саарал / өнгөөр будна. Хэрвээ та ахимаг настай бол нүүрний будаг засал нь залуу хүүхнүүдээс арай тод өнгөтэй, ялангуяа уруул нүдээ тодоор будах хэрэгтэй.
Сормуусаа сайн самнаж хөмсөгнийхөө дугуйг хөмсөгний харандаагаар тодруулан зурж, нүднийхээ гадна буланг бүдэгхэн будах нь нүдийг улам тод болгодог. Зовхины захаар дараа нь нүднийхээ дотор өнцгөөс чамархай руу дээш нь сүүдэр тавина. Дараа нь сормуусандаа өтгөн тушь-бэхийг сойзоор сормуусныхаа захын урт , богино хэсгүүдэд түүний угаас үзүүр лүү нь түрхэнэ.
Бэхний өнгө нь хөмсөг, үс буюу нүдний өнгөтэй зохицсон байх ёстой. Хэрвээ та нүдээ том болгоё гэвэл дээд сормуусаа будаарай. Хар элгэн хүрэн үстэй эмэгтэйчүүдэд хар, цайвар шар үстэй бол хүрэн өнгө тохирно. Хэтэрхий тод будаг нь хэнд ч зохимжгүй тул өдөр тутмын будалтыг тухайн цаг хугацаанд өөртөө тохируулж хийж байх ёстой.
Хөмсөг сормуус, уруулаа бага зэрэг будаж, цонхигор хацраа улаавтар туяатай болгоход нь хангалттай юм. Нөгөө талаас оройн цагт зохиомол гэрэлтэй үед арьс цайвар , уруулын өнгө будаг нь өнгөгүй нүүрний ингэсэг нь тод байвал илүү зохимжтой. Цэл залуу охид будахгүй байх нь сайн бөгөөд хамгийн сайхан гоёл нь залуу нас, эрүүл гоо сайхан байдаг.
Дунд эргэм насны хүүхнүүд хээнцэр гоёлыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй агаад энгэсэг, ялангуяа тод будалт нь арьсны насны өөрчлөлт тэр дундаа үрчлээг нуухгүй, харин ч улам тодруулж болох талтай гэдгийг санавал зохино.
Хөхдүү царайтай хар нүдтэй эмэгтэй хөмсөгний тод биш хар хүрэндүү өнгө, хар нүдтэй цагаан царайтай сулавтар улаан өнгө, хүрэндүү нүдтэй шар царайтайд тод биш улаан өнгө зохимжтой. Хөмсгийг хэт нарийхан байлгаж зулгаах, дээрээс нь будах, сормуусаа эргүүлэх зэргээс болж, хүний нүүр өргөн юм шиг харагддаг тул махлаг хүмүүст зохимжгүй.
Хөмсөг , сормуусаа нүүрнийхээ өнгөнд тохируулан будах хэрэгтэй. Өөрийн гадаад үзэмжийг олны дунд явахдаа тэдний нүүрэн дээр засаж янзлахгүй байвал зохино. Тэгэхдээ хамгийн анхаарууштай нь төрөлхийн цэвэр цэмцгэр гоо сайхан царай төрхийг хачирхам чамин болгох явдал нь хүнийг гоё ганган биш этгээд хачин байдалтай харагдуулдагийг анхаар.
Будгийг сонгон авахдаа өөрийн сормуус хөмсөг төрөлхийн ямар өнгөтэйг анхаарах хэрэгтэй. Хар нүдэнд хүрэн юмуу, хар ногоон нүдэнд хүрэн, цэнхэр нүдэнд гүн шар зосон сормуус аятайхан зохино. Оройн хурц гэрэлд нэлээд хурц өнгө хар сормуус, хөх нүдэнд ногоон будаг таарна. Будгаа тусгай сойзоор нялзааж, хатсаны дараа сормуусаа задлахын тулд сойзоор самнана.
Хоорондоо наалдсан сормуус зохимжгүй харагддагийг анхаарах хэрэгтэй. Зовхио хааяа будаж болох боловч их будсан нүд эвгүй харагддаг юм. Будагтай тосыг дээд зовхиндоо голоос нь чамархай руугаа түрхэх ба будгийн өнгө нь аажуудаа бүдэгширнэ. Хөмсгийг үсний ургацын чиглэлийн дагуу нарийн зураасаар тодотгож будна. Хэзээ ч гэсэн нэг бүхэл зураасаар будаж болохгүй.
Уруул, хөмсөгний будаг нь нэгэн адил ариун цэврийн шаардлагтай боловч хүний царай зүсийг эвтэйхэн болгоход хэрэглэгддэг. Уруулын будаг нь өнгө үзэмж оруулагч гоо сайхны зайлшгүй бүтээгдэхүүн юм.
Харин уруулын будгийг сонгож авахдаа өөрийн биеийн ерөнхий онцлогоос гадна цаг улирлын байдал, гоёлын болон өдөр тутмын өнгөтэй тохируулах хэрэгтэй. Ер нь уруулын будгийн зөв хэрэглээ нь нас гэх мэт хүний биеийн онцлогтой холбоотой. Уруулын будгийг бүтэц чанараас нь харгалзан энгийн, удаан арилдаг, химийн, тослог, хагас тослог, хуурай гэж хуваана. Эрүүл ахуйн өнгөгүй уруулын будаг нь уруулыг зөөлрүүлж, салхинд омголтохоос сэргийлдэг.
Уруулынхаа өнгө, хэлбэрийг тодорхойлохын тулд усанд уусдаггүй гоёлын будгийг хэрэглэх нь хуурайшилтаас хамгаалдаг сайн талтай. Уруулын нимгэн салслаг бүрхүүлийг гадны ямар нэгэн нөлөөнөөс хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэдэг билээ.
Уруулыг будаж, засаж, арчилж чадвал энгийнхээ байдалдаа ч сэтгэл татам байдаг. Уруулын жинхэнэ хэлбэрээс гажууд буюу тохироогүй будгаар будах нь зохиомол харагдахаас гадна хөгшин дүр оруулна. Уруулын будагны өнгө тод байх тусам маш нямбай, цэвэрхэн хэрэглэх нь чухал. Үүнд гол гэж тооцогддог 5 үе шат бий.
a) Уруулын омголтсон хэсгийг дарах, өнгөлж уян хатан болгох, бальзам / дэвсгэр өнгө ч болно / түрхэх
b) Поролон илбүүрийн тусламжтайгаар дэвсгэр өнгө жигд тараана
c) Хүрээлэгч харандаагаар уруулын хүрээг тодотгон зурна.
d) Уруулын нийт гадаргууг , уруулын будагнаас зориулалтын бийрээр бага зэргийн будаг авч уруулын голоос 2 тийш жигд тараан будна.
e) Уруулын илүүдсэн будаг эсвэл шүд тань будагдсан байвал уудаг цаасаар шингээж авна.
Уруулын будагны өнгө зөвхөн моодны чигийг дагадаггүй. Будагны өнгө таны нүд, арьсны өнгө, хувцас, хаана ямар газар , ямар зорилготой очих вэ гэдгээс шалтгаална. Гэхдээ энд үндсэн зарчмууд байдаг.
a) Хүйтэн гэрэл гэгээ нд / өвлийн тэнгэрийн илчгүй туяа, неон хөхөмдөг цэнхэр, цэгээн туяатай будагнаас, дулаан гэрэлтэйд лаа, чийдэнгийн / улбар шар, хүрэндүү өнгөтэй уруулын будагнаас зайлсхийх хэрэгтэй.
b) Хэрэв шүд тань төрөлхийн шаравтар бол хүрэндүү, шаравтар туяатай улаан будагнаас зайлсхий. Яагаад гэвэл уруулын завсраар шүд бүр л шар туяатай харагдаж мэднэ. Иймээс хөх, цэнхэр , цэгээн цайвардуу, мөн үл ялиг хар туяатай , улаан өнгийн уруулын будаг сонговол аятайхан харагдаг.
c) Хэн нүдээ хурц, тод будна түүний уруулын будаг илүү даруухан байх ёстой. Үүнийг эсэргээр нь ойлговол хэрэю таны уруул тод улаан байвал нүдний будалт чинь арай л зөөлөн байх ёстой.
Шүдээ угаасны дараа шүдний сойзоороо урууландаа зөөлөн массаж хийж байх хэрэгтэй. Ингэвэл уруул ягаавтар бөгөөд ялдам болдог. Хэрэв та дугуй махлаг царайтай аль болох эгц шулуун контур-хүрээ урууландаа тавихыг хичээ.
Нарийн гонзгой царайтай болхүрээг эсэргээр нь / дугуй / зурвал илүү аятайхан харагдана. Ихэнх эмэгтэй хацартай тосон түрхлэг хийх нь хуурайгаас илүү сайн үздэг. Энэ хоёрын ялгаа нь зөвхөн хийхдээ байгаа юм.
Уруул хатаж омголтвол борын хүчлийн 1% -ийн уусмалаар арчиж , ургамлын тос түрхэн аарцаар хучиж болно.
Хар үстэй хүүхнүүд хөх ягаан бөөрөлзгөний тод голт борын цэцгийн өнгөт уруулын будгийг зөвхөн оройн цагаар хэрэглэвэл илүү зохимжтой. Дунд эргэм насны эмэгтэйчүүд тод өнгө 26-30 насны эмэгтэйчүүд бөөрөлзгөний бүдэг ягаан, интоорын, шүрэн тод улаан зэрэг илүү тод өнгийн уруулын будаг хэрэглэж болно.
Уруулыг будахдаа хүрээгээр нь гүн өнгөт харандаа, эсвэл уруулын хуурай / хагас хуурай / будгаар нэлээд тод будаж, хэлбэрийг нь тодруулаад уруулаа будаж дуусгана.
Залуу хүүхнүүд уруулаа засахдаа өдөр бүр зөөлөн сойзоор хөнгөн илэлт хийх, эсвэл нимбэгийн шүүс түрхвэл хангалттай юм. Зөв хэлбэрийн ам цэвэр сайхан шүд нь нүүрний хамгийн гол чимэглэл юм. Шүд хэвийн бус бол нүүр хичнээн сайхан байлаа ч гэсэн нэг л учир дутагдалтай.
Шүдийг оогоор цэвэрлэхээс гадна чимх хүнсний содыг хар болтлоо хатсан нарийн ширхэгтэй талхны нунтатай хольж, долоо хоногт нэг удаа цэвэрлэж болно. Хоолны давсны үндэс найрлаганд нь орсон оо бусад ооноос сайн байдаг.
Буйлны үрэвсэл парадентозыг үүсгэж, угийг нь шамбаруулж шүд унахад хэрэглэнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх сайн арга нь буйлыг хамба шарилжны ханданд чийглэсэн хуруугаар илэх хамгийн сайн байдаг.
Энгэсгийн өнгө нь уруулын будгийн өнгө, хумсны лак, таны гоёлын хувцасны зонхилох хэсэгтэй зохицож байх хэрэгтэй. Цагаан шар царайтай хүүхэнд цайвар ягаан энгэсэг, хар элгэн хүрэн үстэй бол шар хүрэн өнгийн энгэсэг зохино. Үрчлээстэй оворжсон царайтай эмэгтэйчүүд бол тослог энгэсэг хэрэглэх нь сайн. Харин тослог арьсанд шингэн, хуурай энгэсэг, хуурай арьсанд тослог буюу эмульсийн энгэсэг хэрэглээрэй.
Энгэсгийг нүүрнийхээ арьсыг татахгүйгээр тавих юмуу, арилгавал зохино. Нүүрний арьсыг татаж сунгаснаас үрчлээ үүсдэг. Нэг гараараа энгэсэг тавих хэсгээ дараад, нөгөө гараараа энгэсгээ түрхээрэй.
Тэрчлэн 0 үсэг дуудах мэт амаа том ангайж нүүрний булчингаа чангалж байж будаарай. Энгэсгийн өнгө нь таны арьсны өнгөөс бараан байхаас гадна нимгэн түрхэж, тосоороо ерөнхий өнгө тавиад энгэсэг тавина. Нүүрнийхээ согогтой хэсэгт бараан өнгийн энгэсэг буюу өө дарагч түрхэнэ. Доод уруулын улаан хүрээний шугамаар, хамрын хэсэгтээ цайвар өнгийн энгэсэг тавьж нүднийхээ доод зовхинд хэрэв хөнхөр нүдтэй бол дээд зовхиндоо цайвар өнгө тавина.
Энгэсгийг нүүрнийхээ өнгөнд төдийгүй түүний хэлбэрт тохируулах ёстой. Тослог арьстай эмэгтэйчүүд илүү бүдүүн ширхэгтэй нунтаг болон шахмал пудр хэрэглэх нь тохирохгүй. Ургамлын гаралтай энгэсэг тослог арьсанд зохицохгүй. Учир нь бичил биетнийг үржүүлэх аятай орчныг үүсгэж болох тул энэ энгэсэг нь хуурай, нимгэн, цочромтгой арьсанд тохирно.
Өдрийн гэрэлтүүлгийн үед цагаан, шар ягаан өнгийн пудр илүү хэрэглээрэй. Бараан өнгийн пудр нь наранд борлосон нүүрэнд илүү зохих бөгөөд нөсөө хэт ихсэхээс урьдчилан сэргийлж, хамгаалах эмийн адил үйлчилнэ. Гэхдээ энгэсэг түрхэхийнхээ өмнө нүүрэндээ тос түрхэж зөөлрүүлэх хэрэгтэй. Учир нь арьсны нүх сүвэнд энгэсэгний ширхэг орохоос урьдчилан хамгаалдаг. Харин нүднийхээ эргэн тойрноор энгэсэг хэзээ ч хэрэглэдэггүй.
Та нүүрнийхээ согогийг засах зорилгоор энгэсэг пудрыг яаруу сандруу түрхэж болохгүй. Энгэсгийг аль болох зөөлөн илбүүрээр тавих нь сайн. Тосыг хэзээ ч ялангуяа шөнийн цагт зузаан түрхэж болохгүй. Оройд чийгтэй хөвөнгөөр түрхэх нь бүр сайн бөгөөд тосыг маш бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Хумсны лак нь уруулын будгийн өнгөтэй адил байвал сайхан хосолж харагддаг. Хэрэв таны хумс хугарч хайчаар засах боломжгүй байвал хумсны ялтсыг гэмтээхээс болгоомжилж, тохирсон хуурайгаар засах хэрэгтэй. Хэрэд лак тань хатвал ацетон хийж болохгүй бага зэрэг халаахад л болно. Худалдаж авахдаа лакныхаа багсыг сайтар харж авах хэрэгтэй. / хэт урт, хэт богино бус арзгаргүй байх нь зохимжтой / хумсны лак авахдаа зөвхөн найрлагийг нь бичсэн лак авбал зохимжтой.
No comments:
Post a Comment