Monday, May 16, 2011

Үндсэн арьс арчилгаа

Арьс амьсгалж байдаг амьд эрхтэн бөгөөд өдөр тутмын арчилгаа маш чухал юм.Нар, салхинаас хамгаалахгүй, цэвэрлэгээг сайн хийхгүй бол бохирдож, гэмтэж, бүтэц нь өөрчлөгдөж хөгширч эхэлдэг.Тиймээс өглөө, орой хоёр залхууралгүйгээр арчилгаа хийхээ мартуузай.
Арьсны арчилгаанд дараалал байх бөгөөд буруу дарааллаар хийвэл таны гаргасан хөдөлмөр усанд хаясан чулуу шиг болно шүү.
 

Та бүхэндээ өнөөдөр арьсны үндсэн арчилгааг танилцуулъя

ӨГЛӨӨНИЙ АРЧИЛГАА БА ТҮҮНИЙ ДАРААЛАЛ
  
 ӨГЛӨӨ=ХАМГААЛАХ
Нарны туяа, утаа, тамхи гэх мэт арьсны дайснууд угтах өглөө арьс  хамгаалах арчилгаа хийх нь гол зорилго.Тиймээс арьсаа сайн хамгаалж, арьсны нүхэнд бохирдол оруулахгүйн тулд түрхэх тоснуудаа бүгдийг нь гарын алгандаа дулаан болгоод арьсандаа шингээхийг зөвлөж байна

1.Нүүр угаах:Савангаа сайн хөөсрүүлж хөөсөөр нь нүүрээ зөөлнөөр угаана.Ер нь бол өглөө бүлээн усаар нүүрээ зайлахад болох юм.
2.Тоник:Гараа хуруу болон алгаараа шингээж өгөх.Гарын алганы дулаанаар шингэнийг сайн шингээж өгнө.

3.Гоо сайхны эссенз: Арьсны гүнд шингэж дотоод арьсанд тэжээл өгөх учраас заавал түрхэнэ.

4.Сүүн шингэн эсвэл тос: Арьсанд шингээсэн тэжээлээ таглаж тогтоохын тулд түрхэнэ.Гарын алгандаа түрхэж дулаан болгосны дараа нүүрэндээ түрхэж шингээнэ.

5.Нарны тос :Нарны хамгаалах тос , цайруулах тос гэх мэт өөрийн арьсанд тохирсон крем түрхэж арьсаа хамгаална.

6.Крем :30аас дээш насны хүн бол шингэн крем түрхэх хэрэгтэй.Арьсны гүнд шингэх учраас зүны цагт нэмж пудр түрхэх хэрэггүй.


.

ОРОЙНЫ АРЧИЛГАА

ОРОЙ=ТАЙВШРУУЛАХ
Өдөржингөө дайснуудтай байлдаж ядарсан арьсаа тайвшруулах арчилгаа хийх нь гол зорилго.
Эхлээд хөвөн, чих ухагчаар нүүр болон нүдний будагаа бүрэн арилгасны дараа тоник, эссензээ түрхэж тэжээлээ өгөөд, сүүн шингэн түрхэж таглана.Энэ нь хамгийн үндсэн арьс арчилгаа бөгөөд долоо хоногт нэг удаа скраб хэрэглэж арьсаа сэргээнэ.Оройны арчилгааг сайн хийвэл маргаашийн арьсны байдал хүртэл сайхан болно.

1.Цэвэрлэгээ-30аас дээш насны эмэгтэй шингэн нүүр цэвэрлэгч хэрэглэх хэрэгтэй.Нүд урууландаа зориулалтын цэвэрлэгчийг хэрэглэх нь чухал.Нүдээ цэвэрлэхдээ чих ухдаг ухуураар будгийг цэвэрлэх хэрэгтэй.

2.Нүүр угаах:Цэвэрлэгчээр сайн цэвэрлээд, савангаар сайн хөөсрүүлж, хөөсөөр нь угаана!!

3.СКраб-10 хоногт нэг удаа скраб хэрэглэж хуучин муудсан арьсаа цэвэрлэвэл арьс шинэчлэгдэнэ.Скрабаа нүүрний шингэн савантай холибол зөөлөрч хэрэглэхэд аятайхан болно.

4.Тоник-Гараараа түрхэнэ.

5.Гоо сайхны эссенз-хүүрайшиж, шингэн дутсан, тэжээл дутсан мэт санагдаж байгаа бол түрхэнэ.

6.Сүүн шингэн эсвэл тос-өгсөн тэжээлээ ууршуулахгүйн тулд гарын өндгөөрөө түрхэж таглаж өгнө.

No comments:

Post a Comment