Нүдний будалт Бүйлс хэлбэрийн нүд хамгийн төгс хэлбэртэйд тооцогддог. Тиймээс нүдээ будахдаа өнгөний гайхамшгийг ашиглан нүдээ бүйлс хэлбэртэй болгоорой.
Тень:
Дараагийн алхам бол нүдээ тениэр сүүдэрлэх.
1. Эхлээд нүдний дотор булангаас гаднах булан хүртэл суурь өнгөө тавина.
2. Хэрэв нүдээ тодруулах шаардлагатай бол давхраа хүртлээ гүн өнгөөр сүүдэрлээрэй.
3. Харин хөмсөгний яс хүртэл цайвар өнгөөр будна. Энэ нь таны нүдийг том харагдуулдаг.
Өнгөө сонгохдоо ямагт гарынхаа ар хэсэгт түрхэж шалгадаг. Тень гүнээс цайвар луу ууссан 3-4 өнгө байвал зохимжтой. Ингэхдээ цайвар өнгө аливааг тодруулж, бараан өнгө хүнхэр харагдуулдаг гэдгийг санаарай.
Нүдний харандаа, контур
Нүдний харандаагаа ч бас гарынхаа ар хэсэгт зурж шалгахад буруудахгүй. Хэрэв та тийм ч сайн зураач биш бол тохойгоороо хатуу газар тулж будалт хийхийг танд зөвлөе. Ингэхдээ нүдний дотор булангаас гадагш гэсэн чиглэлээр зурна. Нүдээ будахдаа хамгийн гол анхаарах зүйл нэг булангаас нөгөөд хүрээд харандаагаа салгах. Ингэж зөв будсан нүд том, дугуй харагддаг бол тасралтгүй нэгээс нөгөө рүү шилжүүлэн будвал этгээд төрх бий болдог. Ингээд эцэст нь илүү гарсан хэсгийг хөвөнгөөр цэвэрлэнэ.
Харандаагаар будах нь нүдийг урт харагдуулдаг бөгөөд контурыг бодвол уусч төрөлхийн юм шиг харагддаг.
Сормуус
Хэрхэн сормуусаа будах вэ?
Эхлээд доош харж, сормуусаа угаас доош будаарай. Харин сормуусаа дээш өргөн будна. Ингээд хэдэн минут хүлээж хатаасны дараа давхарлаж будвал сормуус өтгөн харагддаг. Эцэст нь цэвэр самаар сормуусаа ширхэг бүрээр нь салгаарай.
Будгаа арилгах:
Сормуусны будгийг нүд рүүгээ оруулахгүйн тулд будгаа арилгах үедээ нүдээ аниарай. Хөвөнд шингээсэн будаг арилгагчаар дээрээс доош хөнгөн дарж авбал сормуус гэмтэж унахаас сэргийлнэ.
Хэлбэржүүлэх, нүдний өө дарах
Нүднийхээ өө сэвийг дарж, гоё хэлбэртэй харагдуулахын тулд өнгийг ашигладаг.
1 Жижиг нүдтэй бол: Хөмсөгөө өргөн хэлбэрээр засаарай. Жижиг нүдтэй бүсгүйчүүд доод зовхиндоо багахан сүүдэрлэлт хийж, харин дээд зовхио гүн өнгөөр будвал зохимжтой. Дээд зовхио будахдаа голоос хоёр тийш өнгө уусган, төгсгөлийг нь хөмсөг рүү өргөдөг. Дээд доод контураа хооронд нь уулзуулж, гадагш бага зэрэг илүү гарган татвал нүд урт харагддаг. Харин доод сормуусаа будвал дугариг хэлбэртэй болно.
2 Том нүдтэй бол: Хөмсөгөө будаж, нүдний ухархайгаас дээд зовхины дунд хэсэг хүртэл сүүдэрлэлт хийнэ. Контураа ч бас үүний адил ухархай руу илүү гаргаж тавиарай.
3 Онигор нүдтэй бол: Хөмсөгөө хоорондоо ялимгүй өөрөөр засаарай. Тениэ нүдний төгсгөлд дээш өргөж, хөмсөг хүргэнэ. Харандаагаа дотор нүдний булангаас арай зайтай зурж, гадагш илүү гаргана. Доод контураа ч бас дотор булангаас зайтай эхлүүлбэл таны нүд төгс харагдана.
4 Хүнхэр нүдтэй бол: Бараан өнгийн тенийг нүднээс зайтай тавиарай. Хэрэв хүсвэл зовхиндоо цайвар тень тавьж болно. Харин контураа зөвхөн нүднийхээ доогуур л тавиарай.
5 Дугуй нүдтэй бол: Хөмсөгөө өнцөгтэй байхаар бодож засаарай. Тениэ голоос хоёр тийш гүн өнгө рүү ууссан байхаар тавьбал зохимжтой. Харин төгсгөлийг нь нүдний гадаад булангаас багахан илүү гаргавал бүйлс хэлбэрт дөхнө. Контураа зөвхөн дээд талдаа дотор булангаас эхлүүлж, төгсгөлийг дээш өргөн зурвал нүд урт харагддаг.
No comments:
Post a Comment